Цөөвөр Чоно ба Долоон Ишиг

in #economy6 years ago

Цөөвөр чонын Өчил бол манай үеийн хамгийн үнэ цэнэтэй, бас хамгийн аюултай ном.

confession.jpg

Янгир намнаач Эдвард Гриффинийн хийсэн дүн шинжилгээ

Зурам бол үнэгүй бяслагт нугасгүй амьтан. Харин үнэгүй бяслаг бол зурамны толгойд углах урхи мөн. Зурамны урхи бэлдэх арга энгийн. Зурамны нүхний амсар дээр голдоо дугуй нүхтэй үхрийн баас шавж зурамны нүхийг битүүлнэ. Зурам нь үхрийн баасыг саалийн үнээний сүүтэй андуурч голоор нь нүхлэн урагш тэмүүлнэ. Угтаа зурамны нүхний амнаас холгүй байрлуулсан бяслагны үнэр аваад ухаан жолоогүй чигээрээ яаран хурдалж буй хэрэг шүү дээ. Зөвхөн өөрт тохиосон ховор азыг цаг алдалгүй шүүрэн олзлохгүй бол заяа тавилан гомдоно хэмээн зурам сэтгэнэ. Энэ үед үхрийн баасны голыг тойруулан гогцоо гаргаж сайтар өнгөлөн далдалсан уурга зурамны толгойг уургалан гарах гарцгүй болгосноор зурам өөрөө олзлогдоно. Энэ бүхнийг хөндлөнгөөс зохион байгуулж, алсаас ажин суусан хүүхдүүд зурамны ан амжилттай болсонд хөөрч баясаад эцэст нь зурмаа сул тавьж чөлөөлнө. Үнэхээр хөгжилтэй наадаан боллоо.

Хөгжиж буй орнуудын удирдагчид бол Зурам. Дэлхийн банк болон Олон Улсын Валютын Сан бол Саалийн Үнээ. Авто болон төмөр зам, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүд бол Саалийн Үнээ сааж өрмийг нь шахсан үнэгүй Бяслаг. Харин зээлийн өндөр хүү бол Зурамны хоолойд угласан Уурга. Толгойгоо уургалуулсан зурам хөлд нь дөнгө зүүснийг анзаарахгүй улам дээш хөөрнө. Энэ хэрээр олон түмэн үгүйрэн хоосорч туйлдана, харин уурга сахьсан цөөн хэдэн толгой баячууд хагартлаа баяжина.

Перкинс бол зурам ховсдох мэргэжилтэн. Зурмыг хий хоосон үлгэрт итгүүлэн өөрийгөө ховорхон аз жаргалтай учирлаа хэмээн хөл хөөрцөглүүлэх нь Перкинсийн хийдэг үндсэн ажил. Перкинс бол Хөг, Эгшиг нийлүүлэгч Уран Ятгачин мөн.

Coin Marketplace

STEEM 0.28
TRX 0.13
JST 0.033
BTC 62414.94
ETH 3019.57
USDT 1.00
SBD 3.58